Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:
-“Хан Талст” компанид НМХГ-аас 2018 онд Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавих явцад энэ компанид шалгалт хийсэн. Хоол үйлдвэрлэл, цахилгаан хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдал, газар ашиглалтын байдал дээр хяналт шалгалт хийсэн. Тухайн үед энэхүү компанид ашиглуулсан газар нь хууль дүрэм зөрчсөн талаар холбогдох хууль хяналтын байгууллагад бил бичиг хүргүүлж байсан. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг оруулж байсан. Мөн тухайн үед бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үүрэг даалгавар өгч байсан.
Ингээд 2018 онд бид “Хан Талст” компанийн үйл ажиллагааг зогсоосон. 2019 онд энэ байгуулага үйл ажиллагаа явуулаагүй. Энэ онд төлөвлөгөөт болон Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тавдугаар сарын 13-нд өмнө нь өгж байсан шаардлагуудын биелүүлэлтийн дагуу компанийн газар дээр хяналт шалгалт хийсэн. Тэгэхэд эднийх үйл ажиллагаагаа эхлэх гээд, газар шороогоо тэгшлэх ажил хийж байсан. Бид тэр өдрөө үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдлийг өгсөн. Тавдугаар сарын 26-нд холбогдох албаны хүмүүстэй очиж шалгалт хийхэд мөн үйл ажиллагаа нь явагдаж байсан. Ингээд энэ байгууллага МХГ-аас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, зөрчсөн гэдэг үүднээс Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Хэрэг бүртгэлийн ажил явагдаж байх шатанд энэ золгүй осол боллоо.
Цаашид бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Хан Талст” компанид ашиглуулахаар өгсөн газрыг цуцлуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Одоогийн байдлаар ухсан, барисан, суурь хийсэн барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд нь оруулах ажлыг прокурорт хүргэнэ.
2014 онд газар ашиглах гэрээг тухайн үеийн засаг даргийн хамт гэрээ хийгээд авж байсан. Энэ гэрээг цуцалсан бичиг нь хүрээд ирвэл бид холбогдох үйл ажиллагаа явуулна.
Барилга эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй байсан учир ажлыг нь зогсоох үйл ажиллагаа авсан. Хэрвээ цуцалсан гэрээ нь ирвэл бид энэ газрыг эргээд хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ авна.
Нийслэлийн хэмжээнд 600 мянга гаруй объект байна. Жилд 1000 гаруй барилга баригддаг. Аж ахуйн нэгжүүд заавал шүүхийн тогтоол гаргуулж байж, заавал шийдвэр гүйцэтгэгч байлгуулж байж ажлаа зогсоодог. МХГ-аас тавьсан эрх бүхий албан тушаалтны даалгавар, шаардлагыг биелүүлдэг болмоор байна. Тэгээгүйгээс болж энэ осол гарлаа. Та нар нэг торгоно л биз дээ гээд өнгөрдөг.
2018 онд бид энэ хэрэг дээр ажиллахдаа зөрчлийн хэрэг үүсгээгүй. 2019 онд энэ байгууллага алга болчихсон байсан. Харин энэ жил энэ компани эргэн гарч ирээд, бид зөрчлийн хэрэг үүсгээд явж байхад энэ хэрэг гарсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хууль дүрэм зөрчсөн бол ингээд араас нь бичиг өгөөд гүйгээд байдаг төртэй улс байдаагүй юмаа. Үүнийг бусад улсад яаж шийдэж байна вэ гэвэл 1 өдөрт 1 м2-с 100 долларын торгууль бичих замаар шийддэг. Хууль зөрчсөн бол дампуурах хэмжээнд хариуцлага тооцдог. иймд тухайн ъомпани үтэр түргэн зөрчлөө арилгах, барилгаа нураагаад байгалийг хэвийн болгоод одоо торгуулиа зогсоож өгөөч гээд өөрсдөө гүйцгээдэг. Хэзээ ч төр нь араас нь гуйгаад хошуугаа дэвсээд байдаггүй. Ийм хуулийн төслөө үтэр түргэн санаачлах хэрэгтэй Засаг нь
Хууль дүрэм зөрчсөн бол ингээд араас нь бичиг өгөөд гүйгээд байдаг төртэй улс байдаагүй юмаа. Үүнийг бусад улсад яаж шийдэж байна вэ гэвэл 1 өдөрт 1 м2-с 100 долларын торгууль бичих замаар шийддэг. Хууль зөрчсөн бол дампуурах хэмжээнд хариуцлага тооцдог. иймд тухайн ъомпани үтэр түргэн зөрчлөө арилгах, барилгаа нураагаад байгалийг хэвийн болгоод одоо торгуулиа зогсоож өгөөч гээд өөрсдөө гүйцгээдэг. Хэзээ ч төр нь араас нь гуйгаад хошуугаа дэвсээд байдаггүй. Ийм хуулийн төслөө үтэр түргэн санаачлах хэрэгтэй Засаг нь
Олон олон зөрчил байхад тусгай зөвшөөрлийг нь цуцлахгүй юугаа хийж байдаг мэргэжлийн хяналтынхан бэ бас давхар хариуцлага тооцох л хэрэгтэй
Энэ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шалгалт хийх хэрэгтэй байх үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэхэд бохир заваан хушуурны үнэр байнгын ханхалдаг тайгүй за тэр ямбий дугуйг бол яриад ч хэрэг алга
Энэ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шалгалт хийх хэрэгтэй байх үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэхэд бохир заваан хушуурны үнэр байнгын ханхалдаг тайгүй за тэр ямбий дугуйг бол яриад ч хэрэг алга
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралыг сайн шалгах хэрэгтэй хууль бусааар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан үгүйг сайн шалгах эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй
Захирал Эрдэнэтуулыг зүгээр огцруулаад өнгөрөөж байгаа зөв хэрэг үү шалгах нь зүйтэй байх
Тийм шүүү шалгах нь зөв
Baigaliin golidroliig oorchilj bhad Baigali orchnii gazar yu hiij bsan yum be mergejlin hinaltaas uil ajillagaagni zogsoogod bhad gazriin alba ntr yagad hodlohgui bgad bsan bnaaa