СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бизнес уулзалтын үеэр буун дуу гарч, 3 хүн амь үрэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Франц улсад бизнес уулзалтын үеэр буун дуу гарч, гурван хүн алагдаж, нэг хүн гэмтэж шархадсан хэрэг лхагва гарагт гарчээ.

Цагдаа нар хэргийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд галт зэвсгээр халдлага үйлдсэн этгээд болон уулзалтыг зохион байгуулж байсан компани хооронд мэргэжлийн холбоо харилцаа байгааг мэдэгдсэн байна. Хэрэг гарсан Сэйнт Варент хот нь Парис хотоос баруун урагшаа 366 км-т байдаг ажээ.

. Халдлага үйлдсэн этгээд тус компанид ямар албан тушаал хашдаг нь тодорхойгүй байгаа гэнэ. Сэжигтэн хүний аминд хүрснийхээ дараа өөрийгөө буудаж хүндээр шархдуулсан ба амь насанд нь аюултай шарх авсан гэж цагдаагийн газраас мэдэгджээ.

Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд 30 гаруй цагдаа барилгыг хамгаалалтад авсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.