СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-28

Жижиглэн худалдаа эрхлэгчид, хувь хүмүүс цементийн үнийг хөөрөгдөж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус газар цементийн үнэ өссөн, шатахууны чанарт хийсэн шалгалт болон сонгуулийн хуулийн зөрчлийн талаар мэдээлэл өглөө.

ШӨХТГ-аас сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Ихэвчлэн сонгуулийн сурталчилгаа, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой заалтуудад хяналт тавьж ажилладаг байна.

Хуулинд хэвлэл мэдээллийн байгууллага нь сурталчилгаа хийхдээ бодит, нэг талыг барихгүй, тэнцвэртэй мэдээлэх үүрэгтэй.

Улс төрийн чансаа тогтоосон шалгаруулалт, ямар нэгэн сурталчилгаа хийхийг хориглоно.

Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгааны хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дотор тайлан гаргах ёстой.  Гэвч сонгуулийн жил эхэлснээс хойш нэлээд олон зөрчил гарсан байна.

Хууль зөрчсөн 43 фэйсбүүк хаягийн хандалтыг хязгаарлажээ

Тухайлбал, ТВ4 телевизээр “Таны сонгосон төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулж хууль зөрчжээ.

Мөн улс төрийн чансаа тогтоох, шалгаруулалт, санал асуулга явуулж

“Иргэдийн дуу хоолой” групп бусад фэйсбүүк хаяг, группуудээс хууль зөрчсөн пост оруулж, хувцаалцсан байна. Үүнд нь мөн хуулийн зөвлөгөө, шаардлага өгч ажиллажээ.

Хэрэв дээрх зөрчлийг гаргавал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүкийн хандалтыг хязгаарлах, хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Тиймээс иргэд санаатай болон санамсаргүй тохиолдлоор хууль зөрчих вий гэдгийг анхааруулж байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчид болон хувь хүмүүс цементийн үнийг хөөрөгдөж байна

ШӨХТГ-т иргэд, хэрэглэгчдээс цементийн үнэ өссөн асуудлаар маш олон гомдол ирүүлжээ. Үүний дагуу хяналт, шалгалтыг хийсэн байна. Ингэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд: 

Цар тахлаас үүдэн ЭМЯ, Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, чиглэлийн дагуу цементийн үйлдвэрүүд ажиллах хүчнээ хэсэгчлэн амраах зохион байгуулалтад орсны дагуу цементийн үйлдвэрлэл оройтсон байна.

Мөн "Монцемент", "Макцемент"-ийн хувьд л гэхэд гурван өдөр цахилгааны хязгаарлалтад орж, үйлдвэрлэл доголдсон байдалтай байна. Үүнээс үүдэн технологийн горим алдагдан үйлдвэрлэл хэвийн үйл ажилагаагаа явуулахад доголдол үүсчээ.

Үүнээс гадна үйлдвэрлэгчид цементийн үнэ болон нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлж ажиллах шаардлага байна. Улмаар борлуулалтын шат дамжлагыг багасгах шаардлага байна.

Өнөөдрийн байдлаар 6 үйлдвэр 3,6 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь дотоодын хэрэгцээг хангаад экспортод 2 сая тонныг нь гаргах боломжтой гэсэн үг юм.

Гэвч цар тахлаас үүдэн үйлдвэрлэл оройтсон, эрчим хүч доголдсон, үйлдвэрүүдийн гадаад ажиллах хүч орж ирээгүй, тоног төхөөрөмж эвдрэл гэмтэлтэй байгаагаас үүдэн хомстол үүсч, үнэ нэмэгдсэн гэж үзжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.