СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эзгүй талд төөрсөн аялагчид 19 хоногийн дараа эсэн мэнд олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ Зеланд улсад эзгүй хээр талд төөрч алга болсон хоёр аялагч бараг 20 хоногийн дараа эсэн мэнд олдсон талаар мэдээлжээ. .

Тэд Кахуранги үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхаж байгаад өтгөн манан дунд төөрчээ. Аялагчдыг олоход өндөрлөг газраас доош унаж бэртсэн байсан байна. О’Коннор нуруугаа бэртээж, Рейнольдс шагайгаа булгалжээ.

.

Тэднийг олж харсан аврагчдыг тэвэрч баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэхэд аврагчид тэдэнд шоколад бэлэглэжээ. Кахуранги нь Шинэ Зеландын Өмнөд аралд байдаг бөгөөд улсын хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн юм.

Рейнольдс нь ахлах тогооч тул долоо хоногийн хугацаанд идэж барах хангалттай хүнстэй явсан гэж мэдээлжээ. Аялагчдыг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй гарсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.