СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Netflix” компанийн хувьцаа 5.5 хувь уналттай байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагч үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

АНУ-ын зах зээл удаан боловч сэргэх эхлэлтэй байна

“Pan continental Stoxx Europe” 600 индекс 1.5 хувь өслөө. “Swissquote” банкны ахлах шинжээч  Ipek Ozkardeskaya -гийн хэлж байгаагаар “Арилжаачид аль төлөв байдлыг дагахаа үнэхээр мэдэхгүй байна. Халдварын хоёр дах давалгаа шиг муу мэдээ сонсогдохгүй л бол эдийн засгийн сэргэлт үргэлжлэх болно” гэжээ.

Агаарын тээвэр болон зочид буудлын захиалгууд өсч байгаа нь АНУ-ын зах зээл удаан боловч хэцүүхэн байдлаар сэргэж эхэлснийг харуулах дохио болж байна.

Европын хувьцаануудаас Bayer (OTC:BAYRY) хэмээх химийн компани АНУ-д үүсээд байсан зэрлэг ургамал устгалын бүтээгдэхүүнтэй нь холбоотой шүүхийн асуудлыг эцэслэн шийдсэнтэй холбоотой найман хувь өссөн байна. Харин Deutsche Lufthansa (OTC:DLAKY) төрөөс тэтгэмж хүсэх асуудал дээр зөвшилцөлд хүрсэн гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор 6.2 хувь өсөөд байна.

Ази номхон далайн орнуудын хөрөнгийн биржүүдийн  индекс өсч хаагджээ

Хорио цээрийн дэглэм цуцлагдаж, үйлдвэрлэгч орнууд гарц бууруулах төлөвлөгөөгөө ягштал дагаж байгаа учраас газрын тосны ханш өсч байна.

Энэ өсөлт Орос улсын ОПЕК болон ОПЕК+-ийн гишүүн орнуудад өгсөн бүтээгдэхүүний гарц бууруулах тохиролцооныхоо дагуу тав, зургадугаар саруудад  өдөрт 8.5 сая баррелиар бууруулсан гэдгийг саяхан гарсан тоон мэдээндээ дурдсанаар газрын тосны ханш өсжээ. ОПЕК+-ийн гишүүн орнууд ирэх зургадугаар  сарын эхэнд уулзах товтой байгаа бөгөөд энэ хурлаараа 45 хувь уначихаад байгаа газрын тосны ханшийг өсгөхөд гарцын бууралтаа нэмэгдүүлэх эсвэл одоогийн түвшиндээ барих эсэх талаар хэлэлцэх юм байна.

Улирлын шинж чанартай хувьцаанууд сэргэж байна

Бартер хайгчид цар тахалд гүн хямарсан хувьцаануудыг ихээхэн худалдан авч байна.

Үүний хажуугаар өсөлтийн ихэнхийг бий болгоод байсан технологийн салбарын өсөлт удааширч эхэллээ. Тухайлбал, хөл хорионы үр шимийг сайн хүртсэн “Netflix” компанийн хувьцаа 5.5 хувь уналттай байна.  Энэ долоо хоногт дөрөвдүгээр сарын хэрэглэгчдийн зарцуулалт болон тавдугаар сарын Conference Board-ын хэрэглэгчдийн итгэлцэлийн индекс гарна. Дээрх индакаторууд хоёулаа унах төлөвтэй байгаа юм. Мөн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.