Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн явцад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд нэмэлтээр 2 тэрбум 496 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Энэхүү зардлыг сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод зарцуулах юм байна.
Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо уг зардал 4 орчим тэрбум төгрөг зарцуулна гэх урьдчилсан тооцо гаргаж байсан ч Засгийн газар 2 тэрбум 496 саяар баталжээ. Уг мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.
2020 оны сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Нэмэлт санхүүжилттэй нийлээд 45 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.