НҮБ-аас Африк тивийн зүүн өмнөд хэсэгт байдаг Малави улсад олон албино хүмүүст их ноцтой аюул тулгараад байгааг сануулжээ. Ялангуяа, сургуулийн насны 53 мянга гаруй хүүхэд мухар сүсэгтэй орон нутгийн бөө нарын хавчлага, дарамттай тэмцэх хэрэгтэй болоод байгаа аж. Тодруулбал, сургуульдаа ирэх нь тэдний амь насанд эрсдэл учруулж байгаа юм байна.
130 хүн тутмын нэг нь албино өвчинтэй бөгөөд энэ өвчин туссан 134 мянга гаруй хүн байдаг аж. Малави болон хөрш улс Танзани, Мозамбик улсад амьдардаг албино хүмүүсийн 40 хувь буюу 53 мянга орчим нь бага болон дунд сургуулийн насны хүүхдүүд байдаг байна. Харин энэ улсын зарим нутагт иргэдэд албино хүмүүсийн гар хөл, биеийн бусад хэсэг ид шид агуулдаг гэж үнэмшүүлдэг илбэ шидтэн, бөө, орон нутгийн эмч нарын хавчлагад өртдөг аж. НҮБ-аас сүүлийн таван жилд Малави, Танзани, Мозамбикт энэ хүмүүсийн хүний эрхийг зөрчсөн хүчирхийлэл, амь насыг нь хөнөөсөн 160 гаруй хэрэг бүртгэгдсэн болохыг онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.