Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд өнөөдөр 16.00 цагийн орчимд дөрвөн хүүхэд живж амь насаа алджээ. Амиа алдсан хүүхдүүд 8-12 насныхан байсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд усан тогтоолд хөөсөнцөр тавьж тоглож байх явцдаа эндсэн бололтой.
Хэргийн газар Онцгой байдлын албан хаагчид ажиллаж, хүүхдүүдийн цогцсыг гаргаж авсан. Шүүх эмнэлэгийн шинжээчид хэргийн газарт ажиллаж байна.
Хүүхдүүдийн амиа алдсан газар болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших газарт барилгын ажил явагдаж байсан бөгөөд тус газрыг нийслэлээс үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байжээ.
Хүүхдүүд амиа алдсан харамсалтай хэрэг гарсантай холбогдуулж хотын дарга шуурхай хуралдаан зарлаад байна.
Дашрамд дурдахад Хотын дарга С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй зам сэтэлсэн "Хан талст" ХХК-ийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 10,21-ны өдрүүдэд гаргаж байжээ. Тус ажлын хэсгийн үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, ҮЦХ-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарган, удирдлагуудад хариуцлага тооцохоор төлөвлөж байсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард түмнийг зовоосон Ардчилсан тогтолцоо Тэнгэр бурхныг хилэгнүүлсэн учраас маш олон бөө нар төрж ураг удамдаа сэрэмжлүүлэг өгсөөр байна. Тэнгэрийн дуудлагаар Ардчилсан тогтолцоог нутагшуулсан ёдорууд монголчуудад аюултайг анхааруулсан дохиог өгсөөр байж мэдэх юм. Хайран хүүхдүүд цаг бусаар эндсэнд дэндүү харамсалтай! Зөвшөөрөл өгсөн Бат-Үүл, Элбэгдорж, Миеэ одоо хариуцлага хүлээх ёстой! Тэр цагт хүүхдүүд эх дэлхийдээ эргэн төрөх болно! Энэ бол тэнгэрийн хууль!
Бүр хааж газраа буцааж ав‼‼‼‼