Алдарт Харри Поттер цувралын зохиолч хатагтай ЖК Роулинг “The Ickabog” хүүхдийн шинэ номоо коронавирусийн үед хөл хорионд байгаа хүүхдүүдэд зориулж онлайнаар үнэгүй унших эрх олгож байгаагаа зарлажээ.
Зохиолч Харри Поттерын сүүлчийн цуврал гэж яригдаад буй “Ид шидийн ертөнц” номоо хараахан дуусгаж хэвлээгүй байгаа ч хүүхдүүдэд зориулсан адал явдалт шинэ зохиолоо бичиж эхэлсэн байна. Дээрх зохиолуудаа дуусгасны дараа Роулинг хүүхдийн зохиол дахин бичихгүй гэдгээ мэдэгдсэн юм.
“Икабог” зохиол долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цувралаар долоо хоног тутамд цахим хуудсанд тавигдах юм байна. Зохиолоо бичих явцдаа цувралаар гаргасан нь зүйтэй гэсэн санааг Роулинг олжээ. Мөн долоо болон түүнээс дээш насны бие даан уншиж, бичиж сурсан хүүхдүүдэд илүү тохиромжтой гэж үзсэн байна.
We are pleased to announce @JK_Rowling's story #TheIckabog is now available to read online for free at https://t.co/HJVrLd0KRI. .
— The Ickabog (@TheIckabog) May 26, 2020
Each weekday, over the next seven weeks, a new instalment will be published. We hope you and your children will enjoy this original fairy tale! pic.twitter.com/ddIIWKfeHL
Зохиолд үнэний тухай болоод эрх мэдлийн талаар өгүүлнэ гэжээ. Санаагаа 10-аад жилийн өмнө олсон ч өнөөдрийг хүртэл уншигчдад хүргээгүй ажээ. Англи хэл дээр гарахаас гадна 11 дүгээр сард бусад хэл дээр орчуулагдан унших болоод сонсох хэлбэртэйгээр дэлхийн бусад орнуудын хүүхдүүдэд хүрнэ гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.