СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-05-27

Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч М.Тулгатыг сонголоо. Түүний товч намтрыг дороос уншина уу.
Товч танилцуулга

Майнбаяр овогтой Тулгат нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй.

Боловсролын байдал:
1994-1996 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль
1996-1998 онд МУИС, Математик компьютерийн сургууль
1998-1999 онд Осака их сургуулийн Гадаад хэлний сургуулийн Япон хэлний төв
1999-2003 онд Киото их сургууль, Эдийн засгийн факультет, Эдийн засгийн ухааны бакалавр
2003-2005 онд Киото их сургууль, Эдийн засгийн хүрээлэн, Эдийн засгийн ухааны магистр

Ажлын туршлага:
2005-2009 онд Япон улс, Софтбанк ХК, Бизнес төлөвлөлтийн хэлтэст ажилтан
2009-2013 онд Бэкфорс ХХК, Ерөнхий захирал
2013 оноос одоог хүртэл "Хишиг Арвин Индустриал" ХХК, Ерөнхий менежерээс Дэд захирал.

Сонгуульт ажил:
2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Дэд дарга
2016 оноос одоог хүртэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч

Бүтээл туурвил:
2005 онд “Бусгаар тогтносон Монгол” (Зохиогч)
2011 онд Д.Ганзоригийн орчуулга “Б.Франклин: Миний намтар” (редактор)
2008 онд Эмос клуб “Япон хөтөч” (Хамтран зохиогч)
2006 онд Инамори.К “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” (Хамтран орчуулсан)
2005 ондЭмос клуб “Мэргэжлээ зөв сонгоход тань” (Хамтран зохиогч)
2004онд Эмос клуб “Өөрийгөө хөгжүүлье” (Хамтран зохиогч)
2020 онд С.Майнбаярын эмхтгэсэн “С.Цогтсайханы амьдрал, тэмцэл, уран бүтээл” (редактор)

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.