СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-05-27

А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлуудын 86.5 хувь нь ОХУ-аас орж ирсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавируст халдвараар өвчилсөн нь батлагдаж эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас эхлэн өнөөдрийг хүртэл 8000 орчим хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн. Дээрх иргэдээс 2-3 удаа давтан шинжилгээ авч ажилласан. Одоогоор тандалт судалгааны долоон баг иргэдийг хаана ямар газар байрлуулах зэрэг тусгаарлан, эрэмбэлэн ангилах ажлыг хийж байгаа юм. Сэжигтэй гэж үзсэн 284 тохиолдлын онош бүгд үгүйсгэгдсэн.

Батлагдсан 148 тохиолдлын 94 буюу 63 хувь нь эрэгтэй, 54 буюу 36 хувь нь эмэгтэй байна. Халдвар авсан иргэдийн дундаж наслалтын хувьд 24 байгаа бол 8-12 насны таван хүүхэд, 114 буюу 77 хувь нь 16-24 насны оюутан, сурагчид байна.

. Нийт бүртгэгдсэн тохиолдлуудын 57.4 хувь нь тусгай үүргийн онгоцоор ирсэн бол 42 хувь нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн байна.

Нэг өвчтөний ор хоног дунджаар 30 хоног байна. 10-55 хоног болж байж эдгэрч эмнэлгээс гарч байгаа. Эдгэрч гарсан иргэдийн 28 хүн нь сувилалд 14 хоног ажиглалтад байгаа бол 10 хүн гэрийн ажиглалтаас гарсан бол дөрвөн хүн гэрийн ажиглалтад байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Манай улсын хувьд 2-14 хоногийн хугацаанд гадаадаас ирсэн иргэдэд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрч байна. 

. Зам тээврийн сургуулийн 21 оюутан ирснээс 18 оюутан эдгэрсэн байна. Цэргийн сургуулийн 59 оюутнаас зургаан оюутан эдгэрч 53 оюутан эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д нийт зургаан баг ажиллаж байгаа юм. Нэг эмч, сувилагч, асрагч гээд таван хүнтэй. Нийт 40 гаруй эмч мэргэжилтнүүд 140 гаруй халдварын тохиолдол дээр ажиллаж байна. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 20 гаруй хүн өдөр, шөнөгүй ажиллаж байгаа гэдгийг дурдлаа.

Алтанбулаг боомтоор орж ирсэн 341 иргэн галт тэргээр ирсэн эдгээр иргэдээс 40 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарласан. ХӨСҮТ-д ирсэн иргэдийн хувьд 18-39 насны оюутан залуус бөгөөд 27 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна гэсэн юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.