СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-27

LIVE: "Чингис хаан" музейн үзмэрийн 70 хувийг Эзэнт гүрний түүх эзэлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

"Чингис хаан" музейн барилгын явцтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцах юм байна. Бид үүнээс урьтаж, тус барилгыг барьж байгаа "Билгүүн Монгол констракшн" ХХК-ийн инженер болон академич С.Чулуун нараас тодруулга авлаа.

"Билгүүн Монгол констракшн" ХХК-ийн инженер Б.Ганхүү: 

-Барилгын ажил 15-20 хувьтай байна. Бид 2020 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар графикийн дагуу ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор импортын бүтээгдэхүүн, барилгын материал хугацаа алдах хүндрэл гарч байгаа. Мөн суурин дээр хүндрэл гарсныг бид шийдээд явж байна. Хотын төвд баригдаж байгаа учир төв шугам, хуучин барилгуудтай залгаа учир бага зэрэг хүндрэл гарсан. 

Музейн барилга 72х45 метр, есөн давхар, нийт 18 000мкв, үүнээс 15 000мкв нь ашигтай талбай байгаа. 

Түүхийн ухааны доктор, академич С.Чулуун: 

-"Чингис хаан" музей маань юуны өмнө олон улсын стандартад нийцсэн. . Гадаадад суугаа Элчин сайдуудад өгсөн үүрэг даалгаврын дагуу Монголын түүхтэй холбоотой 300 орчим дурсгал хувилагдаж ирэх ёстой. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Эрмитажаас Чингисийн чулууны бичгийн "А" копи, мөн Японоос Хубилай хааны захидлыг хувилж авчирсан. Эдгээр дурсгалуудыг сэлгэж тавина. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.