СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс гадаадын жуулчдын зардлын талыг дааж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Энэ оны дөрөвдүгээр сард Япон улсад ердөө 2900 жуулчин зочилжээ. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус улсад 2,926,685 хүн зочилсон байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас Японы аялал жуулчлалын салбар 99.9 хувийн уналт үзээд байгаа юм.

Тэгвэл энэхүү салбарыг дахин сэргээх оролдлогын хүрээнд эрх баригчид гадаад жуулчдын аяллын зардлын тал хувийг нь Японы Засгийн газраас даах төлөвлөгөөг хэлэлцэж эхэлжээ. Тус улс дахь коронавирусийн халдварын тоо тогтмол бууран, энэ долоо хоногт орон даяар тогтоогоод байсан онц байдлаа бүхэлд нь цуцалснаар аялал жуулчлалын хаалгыг эргэн нээж, гадаадын жуулчдыг ирэхийг уриалан, ийнхүү шинэ содон аргыг хэрэгжүүлэх байгаа бололтой.

Японд аялж буй жуулчдын зардлын 50 хувийг нь Японы Засгийн газраас санхүүжүүлэх ажил одоогоор санал төдий байгаа хэдий ч хэрэв батлагдвал 1.3 их наяд иений өртөгтэй уг төсөл долоодугаар сарын эхээр хэрэгжиж эхлэх магадлалтай гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Хэлэлцэгдэж буй уг төлөвлөгөөний хүрээнд жуулчдын онгоцны тасалбар, зочид буудал зэрэг аяллын яг аль төрлийн зардлын тал хувийг хөнгөлөх нь хараахан тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: thenational.ae

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.