СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-05-27

10 хичээлийн ерөнхий төлөвлөгөө батлагджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

  Энэ саналыг УОК-ын гишүүд дэмжсэн бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм байна. Ямартай ч их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын эхний долоо хоногт багтаж зохион байгуулагдах товтой байна. Тиймээс

Элсэгчид суудлын хуваариа хэзээ авах вэ?

Элсэгчид бүртгэлийн хуудсаа хаанаас, хэзээ авахыг хэлж өгье.  Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна. Харин суудлын хуваарь буюу ЭЕШ  өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсаа өөрийнхөө бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авах юм байна. Хугацааны хувьд, зургадугаар сарын 1-нээс суудлын хуваариа хэвлэж аваарай хэмээн зөвлөж байна.

ЭЕШ-д сонсоод ойлгох чадварын даалгаврыг оруулахгүй

Энэ онд ЭЕШ өгөх 10 хичээлийн ерөнхий блюпринт батлагдсан байна. Блюпринт нь тухайн шалгалтын зорилгоосоо хамаарч судлагдахууны агуулгын хүрээнд, даалгаврыг гүйцэтгэх хугацааг тооцон хэдэн даалгавраар шалгалт авах вэ гэсэн даалгаврын бүтцийг тодорхойлсон үнэлгээний баримт бичиг юм. Харин энд нэг зүйлийг онцлоход, энэ жилийн ЭЕШ-д Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг шалгалтад оруулахгүй байх зохицуулалтыг хийсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.