СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-27

Гэр хорооллын 600 нохойг мэс заслын аргаар үргүйжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Нийслэлийн мал эмнэлгийн газраас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 600 эр нохойг мэс заслын аргаар хөнгөлж, үржлийг хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх тухай тендерийг зарлажээ. Уг тендерийн шалгаруулалтыг зургадугаар сарын 03-ны өдөр нээж шалгарсан компанид 13,500,000 төгрөгийн санхүүжилт олгон ажлыг эхлүүлэх аж.

Гэр хорооллын ноходыг мэс заслын аргаар хөнгөлөх ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг НМЭГ-ын дарга А.Нарантуяагаас тодруулахад “Манай байгууллагаас мэс заслын аргаар нохойны үржлийг хязгаарлах ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Одоогоор тендерийн материал хүлээн авах ажил үргэлжилж байна. Гэр хорооллын айл өрхүүдийн ноходыг бүртгэлжүүлж эрийг нь засаж хөнгөлөх, эм нохойны сав, өндгөвчийг авч үржлийг хязгаарлахын зэрэгцээ нохойноос хүнд халддаг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх туулга, вакцинжуулах ажлыг давхар хийдэг” гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.