Коронавирусийн халдвараар дэлхийн даяар нийт 5 сая 500 гаруй мянган иргэн халдвар авч 2 сая 200 мянган иргэн эдгэрээд байгаа юм. Өвчлөлийн тоогоор АНУ, Бразил, ОХУ тэргүүлж байна.
Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 148 тохиолдол байгаагаас 43 иргэн эдгэрсэн бол ажиглалтын байранд 1390 иргэн байна.
ХӨСҮТ 248 хүнд шинжилгээ хийхэд 241 иргэнээс коронавирус илрээгүй ч долоон оюутан халдвар авсан болох нь тогтоогдлоо. Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор энэ сарын 26-нд ирсэн сэжигтэй гэж үзсэн зургаан оюутан болон тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн нэг оюутны давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрэв.
Бүгд оюутнууд байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 14 хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд илэрч байгаа нь 21 хоногийн тусгаарлалт онож байгаа гэдгийг дурдмаар байна.
Нэг сайн мэдээ гэвэл 14 хоногийн дотор зургаан оюутан эдгэрч эмнэлгээс гарч дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.