ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Өчигдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас тусгай үүргийн онгоцоор нийт 170 оюутныг татан авсан бол өнөө өглөө галт тэргээр 360 оюутан ирсэн.
Яг одоо Алтанбулаг боомтоор мөн оюутнуудыг татан авах ажиллагаа үргэлжилж байна.
Эх орондоо ирж байгаа оюутнуудын хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа ажээ.
Манай хойд хөрш ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 362,342 болж, нас барсны хүний тоо 24 цагийн дотор 174-өөр нэмэгдэж 3807 болжээ. Мөн зөвхөн 24 цагийн дотор бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо 8915 -аар нэмэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.