Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд, нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар эзэгнэж, ил зайдгай худалдаа хийдэг иргэдийн саравчийг өчигдөр буулгаж, худалдаа наймааг нь зогсоожээ.
Уг ажлыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчид, Хоёрдугаар хорооны Засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгч, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, хорооны цагдаа, олон нийтийн цагдаа нартай хамтран гүйцэтгэсэн байна.
Олон жилийн турш дээрх талбайд ил задгай худалдаа хийж амьдралаа залгуулсаар ирсэн арван иргэнд “Эрдэнэбулган” ХХК, “Алтжин санаа” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн худалдааны төвүүд лангуу түрээслүүлж, ажлын байраар хангана гэдгээ дээрх компанийн удирдлагууд илэрхийлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.