СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-27

Тогтоол усанд хүн живсэн хэрэг гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд автомашины ноцтой осол болж, нэг иргэн амиа алдсан бол нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэг иргэн усанд осолдсон байна.

Тодруулбал, Замын-Үүд сумаас Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсэгт зогсож байсан иргэн С-ийн эзэмшлийн “Даюун” загварын ачааны автомашины хойд талаас иргэн А-ийн жолоодож явсан “Блюбирд” загварын суудлын автомашин мөргөж, автомашины төмөр хийцэд иргэн А хавчуулагдсан байна. Уг ослын улмаас “Блюбирд” загварын суудлын автомашиныг жолоодож явсан тус сумын харьяат иргэн А /30 настай, эрэгтэй/ нас баржээ.

Түүнчлэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.