СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ялалтын баярын жагсаалыг зургадугаар сарын 24-ний өдөр хийнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ энэ жил ялалтын баярын 75 жилийн ойн жагсаалыг уламжлал ёсоор тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч коронавируст цар тахалтай холбогдуулан хойшлуулаад байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Владимир Путин хойшлогдсон баярын жагсаалыг зургадугаар сарын 24-ний өдөр хийхээр болсон гэдгийг мэдэгдсэн байна.

ОХУ өнгөрсөн долоо хоногуудад Европ дахь коронавирусийн шинэ голомт болоод байсан бол энэ долоо хоногоос халдварын тохиолдол харьцангуй тогтворжиж, оргил үеэ даван гарсан гэж үзэж байна.

Ялалтын баярын жагсаалын тов гарсан тул олон мянган цэрэг армийн алба хаагч бэлтгэл сургуулилалтдаа эргэн орно. Энэ хооронд .

Хойд хөршид халдварын тархалт тогтвортой түвшинд очсон ч олон сая иргэн хорио цээрийн хатуу чанга дэглэмд гэрээсээ гарах хориотой хэвээр байна. Бусад орнуудтай харьцуулахад коронавирусийн улмаас нас барсан иргэдийн тоо харьцангуй бага байгаа ч 24 цагийн дотор 174 хүн нас барсан нь өнгөрсөн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

. Өнгөрсөн жилүүдийн жишгээс харахад Ялалтын баярт ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 10,000 орчим цэрэг, алба хаагч, гадны төлөөлөгчид, ахмад дайчид оролцдог уламжлалтай.

Ялалтаа тэмдэглэхээс гадна улс төрийн чухал ач холбогдолтой жагсаалыг үзэж сонирхохоор Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын дарга Си Зиньпин, Молдав, Казакстаны төр засгийн тэргүүнүүд уригдсан байсан юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.