СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дубай цахим худалдааны “хот”-той болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хөл хорионы үеэр томоохон худалдааны төв, дэлгүүрүүд хаагдсантай холбоотойгоор онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, энэ төрлийн худалдаа эрхлэгчид ч нэмэгдсэн билээ. Дубай хотын удирдлага цаашид ч онлайн худалдаа нэмэгдэх хандлагатай гэж үзэн ийм төрлийн бизнес эрхлэгчдэд суурь бааз болох шинэ бүс нээхээр ажиллаж байна.

Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын зэргэлдээ 3.2 тэрбум динар буюу 870 сая ам.доллар хөрөнгөөр босож буй энэхүү бүтээн байгуулалт нь бүс нутагтаа анхны томоохон цахим худалдааны бүсэд тооцогдож байна. Энэ бүс нь хоёр төрийн өмчит аж ахуйн нэгж болох Дубайн нисэх онгоцны буудлын Чөлөөт бүсийн газар (DAFZA) болон “Wasl” үл хөдлөх хөрөнгийн фирмийн хамтын өмч болох аж.

“Дэлхийн хэмжээний онлайн худалдааны эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд өмнөхөөс илүү өндөр болсон” гэж DAFZA-ийн ерөнхий захирал Мохаммед Ал Зарони мэдэгдэж буй. Мөн тэрээр хэлэхдээ “Өмнөх жилүүдийн бүс нутгийн хүрээн дэх цахим худалдааны зах зээлийн өсөлт, цар тахлын улмаас үйлчлүүлэгчдийн онлайнаар худалдан авалт хийх эрэлт нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлаас үүдэн бид 2020 оны сүүлээр нээлтээ хийхээр товлон, бэлтгэлээ хангаж байна” гэжээ. Сонирхуулахад, 1.9 сая хавтгай метр талбай бүхий энэхүү шинэ бүс Нью- Йорк хотын галт тэрэгний төв буудалтай хэмжээгээрээ дүйх бөгөөд эхний ээлжийн барилгууд ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно.

. Энэ зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Араб зэрэг улс орнууд болно гэж аж үйлдвэр, зах зээлийн шинжилгээний компанийн BMI судалгааны байгууллагаас гаргасан тайланд дурджээ. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ хадгалах хангалттай хэмжээний агуулахгүй, бараа хүргэлтийн үйлчилгээ удаан зэргээс өсөж дэвжих үйл явц нь удааширдаг бөгөөд харин шинээр нээгдэх татваргүй, нээлттэй бүс нь дээрх бүх асуудлыг цогцоор нь шийдэж, мэдэгдэхүйц ахиц үзүүлж чадна гэж шинжээчид харж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.