СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баячуудын орлого өсөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Энэ нь гуравдугаар сарын 23-ны байдлаар цар тахлын улмаас унаад байгаа Америкийн хөрөнгийн зах зээлийн нийт хөрөнгийг давсан үзүүлэлт болов. Тэдний нээлттэй хувьцааны орлогын дүн нийлээд 1.5 их наяд ам.доллар буюу дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн 16 хувьтай тэнцлээ.

. Тус компанийн хувьцаа 60 хувиар буюу огцом өссөн үзүүлэлттэй байна. Тэд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан дижитал дэлгүүр ажиллуулах “Шопс” үйлчилгээг лхагва гаригт олон нийтэд танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татав. Ингэснээр Цукерберг өдгөө 86.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, 2020 оны дөрөвдүгээр сарын эхээр нийтэлсэн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын долдугаар байраас урагшилж дэлхийн дөрөв дэх баян хүнээр нэрлэгдсэн байна. Өдгөө 36 настай тэрбээр Уоррен Баффет, “Индитекс” компанийг үндэслэгч Амансио Ортега, “Оракл”-ын үүсгэн байгуулагч Ларри Эллисон нараас илүү хөрөнгөтэй болсон байна. 

Хамгийн их орлого олсон хоёр дахь хүнээр “Амазон” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос тодорлоо. Коронавирусийн улмаас дэлгүүр, жижиглэн худалдаачид үйл ажиллагаагаа зогсоосноос хойш цахим худалдааны томоохон компаниудын хувьцааны эрэлт нэмэгдсэн бөгөөд “Амазон”-ы хувьцаа гуравдугаар сарын 23-аас хойш 29 хувиар өсөж, өнгөрсөн баасан гарагийн байдлаар 146.9 тэрбум ам.доллараар хэмжигдсэн.

Үүнээс гадна, Хятад улсын хоёр дахь том онлайн зах зээлийг үндэслэгч (Алибабагийн дэргэдэх) Пин Дуодуо чамгүй ашиг олжээ. Тэд хэрэглэгчдэдээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нийлж олон ширхгээр бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, ингэхдээ давхар хөнгөлөлт эдлэх боломжоор хангах зарчмаар ажилладаг билээ Тус компанийн хувьцааны хэмжээ гуравдугаар сарын 23-наас хойш бараг хоёр дахин нэмэгдэж, 40 настай үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хуа Нанг бизнесээ өргөжүүлэх зорилгоор17.9 тэрбум ам.доллар нэмж оруулсан нь үүнд нөлөөлжээ. Тэрээр одоо 35.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр, Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй.

Дээрх жагсаалтын өөр нэгэн онцлох эрхэм бол Мукеш Амбани. Амбанийн хойд эцгийн үүсгэн байгуулсан, Мумбайд байрлалтай “Reliance Jio” компанид “Фэйсбүүк” өнгөрөгч дөрөвдүгээр сард 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Мукеш Амбани Азийн хамгийн баян хүн болжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд хөрөнгө нь хамгийн их нэмэгдсэн 10 эрхмийн орлогын үзүүлэлтийг танилцуулъя.

Нэр Хөрөнгийн хэмжээ /тэрбум ам.доллар/ Хөрөнгийн эх үүсвэр
Жефф Безос  146.9 Амазон
Билл Гейтс 106.5 Майкрософт
Бернард Арно 94.1 LVMH
Марк Цукерберг 86.5 Фэйсбүүк
Уоррен Баффет 69.2 Berkhshire Hathway
Ларри Элисон 66.4 Software
Стив Баллмер 65.4 Microsoft
Ларри Пэйж 63.6 Google
Сергей Брин 61.3 Google
Аманисио Ортега 60.5 Zara

Б.Заяа

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.