Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоол батлагдсан талаар мэдээллээ.
Тэрээр "Монгол Улсын Засгийн газар 08:00 цагаас хуралдаж, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталсан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.
Өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан. Харин ирэх өвөл нийслэлийн утааг 80 хувь хүртэлх хувиар бууруулж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Налайхад байгуулж 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.