28 долоо хоног жирэмсэн Шона Мюллер өнгөрсөн зургаан долоо хоногийн турш Чикаго мужийн нэгэн эмнэлэгт хэвтэн, анхны хүүхдээ төрөхийг хүлээж байгаа юм. Түүнийг 20 долоо хоног жирэмсэн байхад нь ус нь хугацаанаасаа эрт гарсан тул ийнхүү эмнэлэгт хэвтэн, хэвлий дэх хүүгийнхээ байдлыг хянуулж байгаа аж.
Харин түүнийг эмнэлгийн өрөөнийхөө цонхоор гадагш харахад долоо хоногт нэг удаа нөхөр Роберт Конлин нь явган хүний зам дээр цэцэг, лаагаар чимэглэсэн ширээ засаад, сууж байдаг гэнэ. Коронавирусийн хязгаарлалтын улмаас эхнэрийнхээ өрөөнд зочлох боломжгүй Роберт ийнхүү болзооны үдэш зохион, хэвийн бус нөхцөлд байдалд бага ч гэсэн хэвийн мэдрэмж төрүүлэхийг зорьж байгаа аж.
Роберт тэдний дуртай ресторанаас хоол захиалан авчраад, Шонагийн өрөөнд хүргүүлдэг байна. Харин өөрөө явган хүний зам дээр хоолоо идэж, хосууд FaceTime-аар ярилцдаг ажээ.
41 настай Шона Мюллер "Би үргэлж ганцаараа байгаа энэ үед нөхрийн маань бүх үйлдэл маш гайхамшигтай, сайхан, хайр төрүүлэм санагдаж байна. Тэр намайг харахын тулд дэлхийгээр нэг аялаад ирсэн юм шиг санагддаг" гэв.
Эх сурвалж: ABC News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.