Коби Брайнтын 2013 онд 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан “Bodyarmor” спорт ундааны 200 сая ам.долларын хувьцааг эхнэр Ванесса нь өвлөн авчээ.
Брайнт анх 2013 оны гуравдугаар сард “Bodyаrmor”-д хөрөнгө оруулалт хийн, 10 хувийн хувьцааг 5 сая ам.доллароор худалдан авч байжээ. Үүнээс хойш Брайнт компанийн брэнд нүүр царай болж, удирдах зөвлөлийн суудалд суун, сурталчилгааны кампанит ажлуудыг хариуцаж байв.
“Coca Cola” компани 2018 онд “Bodyarmor”-ийн багахан хэмжээний хувьцааг худалдан авахдаа уг брэндийг 2 тэрбум ам.доллароор үнэлснээр Коби Брайнтын хувьцаа дор хаяж 200 сая ам.долларын үнэд хүрсэн юм. Түүний хөрөнгө оруулалт дөрөв гаруй жилийн дотор 30 дахин өссөн нь олон хүний магтаалыг хүртээд байсан юм.
Харин энэ оны нэгдүгээр сард Брайнт, 13 настай охин Жианнагийн хамт нисдэг тэрэгний ослоор нас барсны дараа түүний бэлэвсэн эхнэр Ванесса Брайнт хувьцааг нь өвлөн авч, захирлуудын зөвлөлд суух болжээ.
Эх сурвалж: The U.S. Sun
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхийдөө 4 хүүхдийг нь гаргасан мундаг гэргий авахаас яахав өрөвддөг шүү сайхан эмэгтэй
Тиймээ.