СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-05-26

Сонгуулийн үеэр дагаж мөрдөх түр журмыг боловсруулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Цар тахлын хагас хөл хорио, хязгаарлалтын үед УИХ-ын 2020 оны сонгууль болох гэж байна. Үүнтэй холбогдуулж, Улсын онцгой комиссоос Сонгуулийн үеэр дагаж мөрдөх түр журмыг гаргахаар төлөвлөн, ажлын хэсэг ажиллаж байна.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сонгуулийн үеэр нэр дэвшигчид уулзалт зохион байгуулах ёстой. Энэ үеэр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” хэмээн өчигдөр болсон УОК-ын хурал дээр мэдэгдсэн.

Сонгуулийн үеэр дагаж мөрдөх түр журам нь 8 заалт 50 зүйл бүхий байна гэж эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, нэр дэвшигч сонгогчидтой уулзалт хийж болох ч хүний тоог 15-аас ихгүй байхаар зохион байгуулах ёстой гэх мэт заалт орсон сурагтай.

Түр журмыг зургадугаар сарын 2-ноос өмнө батлан, нэр дэвшигчид болон олон нийтэд зарлан мэдээлнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.