Латин Америкийн нислэгийн хамгийн том компани болох ЛАТАМ групп дампуурлаа зарласнаа албан ёсны сайтаараа дамжуулан мэдэгджээ. Бүлэг 11 бизнесийн дампуурал нь урьдчилсан нислэгийн захиалга, ажилтнуудын цалин, нислэгийн урамшуулал болон зорчигчид, ачаа тээврийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ажээ.
ЛАТАМ-ын гүйцэтгэх захирал Роберто Алво коронавируст цар тахалтай холбоотойгоор хорио цээр тогтоож, зарим улсууд хилээ хааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа зогссон нь компанийг дампуурлаа зарлахад хүргэсэн гэжээ. Компанийн үйл ажиллагаа цаашид Ковид-19-ийн дараах ирээдүй, шинэ шатанд хөгжих, ажилчид болон зорчигчдын эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах арга замыг хайж, хэрэгжүүлэхэд оршино гэж гүйцэтгэх захирал ярьжээ.
Байгууллагын дахин зохион байгуулалтыг Чили, Перу, Колумб, Эквадор, АНУ-ууд дахь салбаруудад хийх юм байна. Энэ нь нэг сарын хугацаанд дампуурлаа зарласан тус бүс нутгийн хоёр дахь том нислэгийн компани юм. Колумбад төвтэй Avianca компани коронавирустэй холбоотой санхүүгийн бэрхшээлээс болж энэ сард дампуурлаа зарласан билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.