Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт олон мянган нинжа нар цуглаж, гар аргаар, хуул бусаар алт олборлож, тус сумын байгаль экологийг сүйдэлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
Энэ дагуу Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга асан Ц.Буяндэлгэртэй утсаар холбогдож үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахад “Манай сумын Эмгэнбулаг бригадын Гэдрэгийн энгэр гэдэг газарт алтны илэрц илэрсэн. Одоо уг газарт Монгол Улсын өнцөг булан бүрээс есөн шидийн улсууд цуглаад алт ухаж, байгаль дэлхийг сүйдэлж байна. Орон нутгийн удирдлагууд уг зүй бус үйлдлийг таслан зогсоохоор тэмцээд хүчрэхгүй байгаа юм билээ. Уг нь энэ асуудалд цагдаа, мэргэжлийн хяналтын газар нь анхаарлаа хандуулж нэн даруй таслан зогсоох л хэрэгтэй байгаа юм даа. Уг нь хэд хоногийн өмнө цөөвтөр хүн байсныг хөөж явуулсан гэж дуулдсан боловч бүр олуулаа болоод бужигнуулж байна. Манай сумын иргэд гэхээсээ илүү хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй есөн шидийн улс л цуглаад байна” гэв.
Олон нийтийн сүлжээнд явж буй бичлэгт олон зуугаар тоологдох автомашин ярайн зогсож байх бөгөөд онц байдлын дэглэм журмыг зөрчин асар их хүний бөөгнөрөл үүсгэсэн байгаа нь харагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mandahbayar ni ochno biz kk