Монгол, Хятад хоёр улсын хил Гашуун сухайт, Ганц мод боомт, наашлаад Цагаан хад суурьшлын бүс өдөр шөнө шиг хөгжил цэцэглэлтээрээ ялгаатайг бид мэднэ. Тэнд 21 аймаг өнцөг булан бүрээс иргэд ажиллаж амьдардаг. Нүүрс тээвэр ид үедээ 15000-20000 хүн төвлөрдөг.
Гэвч тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн эрх зөрчигдсөөр байна. Бохирлогдсон, тоосжилт, хог хаягдлаар хүрээлэгдсэн орчинд ажиллаж байна.
Асуудлыг хөндөж аймаг, орон нутгийн түвшинд 2017 оноос Цагаан хад суурьшлын бүсэд дахин төлөвлөлтийг хийх зураг төсвийг боловсруулж, одоогоор ажлыг эрчимжүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, тэнд байрлах 258 ширхэг тоосгон, сэндвич байшин, чингэлэгийн газрыг дахин зохион байгуулж, 400 орчим гэрийг нүүлгэн шилжүүлж, өрхийн хэрэгцээний газрыг олгон шинээр зохион байгуулж байна. Ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 5-н гэхэд дуусна.
Хайрхан багийн төвийг иж бүрэн засварласнаас гадна түүнийг түшиглүүлэн 24 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно. Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох асуудлыг БНХАУ-ын Баяннуур аймагтай хамтын ажиллагааны хүрээнд хөндсөн бөгөөд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Тун удахгүй Цагаан хад суурьшлын бүс байнгын тог цахилгаантай болно. Өрхийн хэрэгцээнд газар олгож газар зохион байгуулалтыг хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.