СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгаарлалтын дүрэм зөрчсөн эрэгтэйд хорих ял оноожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-ын 27 настай эрэгтэйд коронавирусийн үеийн тусгаарлалтын дүрэм зөрчсөн хэргээр дөрвөн сарын хорих ял оноожээ. Уг хэрэг нь ийм төрлийн гэмт хэрэгт анх удаа хорих ял оноосон явдал болж байна.

Сөүл хотын эмнэлгээс эмчлэгдэн гарч, хоёр долоо хоногийн турш гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой байсан коронавирусээр халдварласан өвчтөн Кимийг ийнхүү шийтгэжээ. Тэрээр тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө дүрэм зөрчиж, гэрээсээ гарсан байна. .

Өмнөд Солонгос улсад хорио цээрийн дэглэмийг цуцалсны дараа шөнийн клубуудээс коронавирусийн халдвар голомтлон тархсан тул тусгаарлах дүрэм журмыг чандлан сахиулахаар хүчин чармайлт гаргаж байна. Тус улсад халдварын тохиолдол хоногт дунджаар 20 орчим илэрч байгаа ажээ.

. Тэдэнд цахилгаан бугуйвч зүүлгэн хөдөлгөөнийг нь хянаж байна. Энэ хооронд улс орон даяар 2,4 сая гаруй оюутан, сурагч маргаашнаас хичээлдээ явахаар бэлдэж байна.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.