СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ДЭМБ коронавирусийг эмчлэхэд гидроксихлорохиныг туршихыг хориглов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн эмчилгээнд хамгийн их үр дүнтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгоод буй гидроксихлорохины туршилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Хумхаа өвчний үед хэрэглэдэг уг эмийг судалж, коронавирусийн үед туршихад аюулгүй байдлын асуудал гарсан тул түр завсгарласан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Lancet сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа гидроксихлорохин нь үхэлд хүргэх, зүрхэнд ачаалал өгөх өндөр эрсдэлтэй тул хүн дээр турших хориотой гэж үзжээ. .

Тухайлбал ремдезивир болон ХДХВ-ийн хавсарсан эмчилгээг судалж, туршиж байгаа ажээ.

Гидроксихлорохиныг АНУ-д 1950-аад оны дундаас хэрэглэх зөвшөөрөл олгож, ДЭМБ зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан байна. Коронавирусийг бүрэн эмчлэх үр дүнтэй эмийн судалгаа дэлхийн улс орнуудад эрчимтэй явагдаж байгаа ч баталгаатай эмчилгээ гараагүй хэвээр байна.

. Түүний тайлбарлаж байгаагаар олон мянган хүнд коронавирусийг эмчлэхэд уг эм тусалжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.