СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГБХЗХГ: Хүүхдийн баяраар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

“Ковид-19” халдварт цар тахал гарсан энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, .

Дээрх удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахлын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн өнгөрүүлэх нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

Зургаадугаар сарын 1-нд олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 109,991 өрхийг хамруулж судалгаа хийхэд дээрх өрхүүдэд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Урьдчилсан байдлаар 109,991 өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувь нь буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай байгаа юм. .

Асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд хүүхдийн баярын бэлэг өгнө. .

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэх талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Мандуул мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн жилүүдэд хүүхдийн баярыг Сүхбаатарын талбайд өргөн хүрээнд тэмдэглэдэг байсан бол энэ жил гэр гэртээ тэмдэглэхээс гадна хүүхэд, багачууддаа зориулан долоон цагийн соёл, урлагийн арга хэмжээг бэлдэж дуусаад байна. Түүнчлэн хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаарх зурагт хуудсыг олон нийтийн газар байршуулна. Мөн албан байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд бэлэг өгөхдөө аль болох хүүхдийн сэтгэхүйд зориулсан бэлэг сонгохыг уриалж байна. Энэ жил хүүхдийн зусланг ажиллуулах түр журам гаргахаар ажиллаж байна. Ковид-19 тэй холбоотойгоор хүүхдийн зусланд хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт хамруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.