СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-26

АМГТГ: Нийслэлд А-92 авто бензиний дундаж үнэ 1360-1420 төгрөг болж буурлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

АМГТГ-аас  шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өглөө. Шатахуун импортлогч компаниудтай тохиролцон найман сарын хугацаанд буюу энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал А-92 шатахууны үнийг тогтвортой байлгахаар хэлэлцээр хийж шийдвэрлэсэн.

Энэ сарын 23–ны өдөр шатахууны үнэ дахин буурсан талаар АМГТГ-аас мэдээлэв:

  • А-80 50 төгрөгөөр,
  • А-92 80-100 төгрөгөөр,
  • А-95 200 төгрөгөөр,
  • Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.

Ингэснээр нийслэлд: 

  • А-80 авто бензин 1350,
  • А-92 авто бензин 1360,
  • А-95 авто бензин 1800
  • Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.  

Хөдөө орон нутагт А-92 шатахууны хамгийн ихдээ 1670 төгрөг байх бол Улаанбаатарт А-92 шатахууны үнэ 1320-1420 төгрөгийн хооронд хэлбэлзэлж зарагдана.

Дэлхийн зах зээлд брэнт маркийн тосны үнэ буурсан тул манай улсад сүүлийн 3 сарын турш газрын тосны үнэ буурч байна. . Олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэл манай хилийн үнэд нэг сарын дараа нөлөөлж эхэлдэг гэсэн юм.

Шатахууны нөөцийн хувьд хэвийн хэмжээнд байгаа гэдгийг дурдав. Шатахууны үнэ буурсны дараагаар А-92 шатахууны оронд А-80-ыг оронд нь борлуулж байна гэх хардлага иргэдийн дунд байсан. А-80 шатахуун А-92 шатахуунаас 10 дахин бага хувиар импортоор орж ирдэг. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.