Хан-Уул дүүрэгт бусдыг хутгалж амь насыг нь хохироогоод, хэргийн газраас зугтсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Тодруулбал, тавдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа” хорооллын орчмоос 44 настай эрэгтэй С болон 50 настай эрэгтэй М нар хутгалуулсан байдалтай олдсон байна.
Улмаар шархадсан иргэдийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч нэг иргэн шархаа даалгүй амьсгал хураажээ. Хэргийн газраас эд мөрийн баримт болох хар өнгийн хутга хураан авсан байна. Сэжигтэй этгээд хэргийн газраас оргон зайлсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж баривчилжээ. Тус этгээд нь Дорнод аймгийн харьяат 36 настай М гэх эрэгтэй байсан гэнэ. Одоогийн байдлаар амьд үлдсэн нэг иргэний биеийн байдал хүнд байна. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Adguusnaas door araatang shuud tsaazalachee tsaazin ylaa sergee
Archagui aluurchin g shuud ustgaachee