СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах) зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн сарын 29-нд хүлээн авч, өчигдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Баянгол дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг.

Д.Дулам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.