Дархан-Уул аймагт "Хово" загварын өөрөө буулгагч онхолдож, автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан хэрэг энэ сарын 25-нд болжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага энэ сарын 25-ны 19:42 цагт хүлээн авч ОБГ-ын албан хаагч нар очсон байна. Уг ослын улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн М /45 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор том оврын автомашинууд замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Өвлийн цагт удаан хугацаагаар зогссон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоход бүрэн бүтэн байдал нь алдагдсан байж болзошгүй.
Түүнчлэн хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа нь зам тээврийн ослын шалтгаан болж байна.
Иймд том оврын автомашинаар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж болон иргэд ажилдаа гарахаасаа өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, аж ахуйн нэгж эрхлэгчид жолооч нараа ядарсан үед нь тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.