СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Царт тахлын улмаас 80 сая орчим хүүхдийн вакцинжуулалт саатаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар улаанбурхан, халдварт саа, холер /булчин задрах тахал/ зэрэг өвчний эсрэг дархлаажуулалт тасалдан, 1 хүртэлх насны 80 сая хүүхдийн амь нас эрсдэлд ороод байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар илэрчээ.

Өнгөрөгч баасан гарагт дэлгэсэн шинэ тайланд . Энэхүү тайланг НҮБ-ын Хүүхдийн сан, “Sabin” вакцины хүрээлэн, “GAVI” вакцины холбоо мөн хамт боловсруулсан аж.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсес мэдэгдэлдээ “Дархлаажуулалтын хөтөлбөрүүд COVID-19 тахлын улмаас тасалдсанаар .

Халдварт сааг устгахын тулд нийт хүүхдүүдийн 90 гаруй хувийг дархлаажуулах шаардлагатай байдаг бөгөөд олон сая эрүүл мэндийн ажилтнуудын оролцсон олон нийтийн кампанит ажил хийгддэг боловч хөл хорионы үед энэ нь хэт аюултай болоод байгаа юм.

Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Форе “Бид нэг өвчинтэй тэмцэхийн тулд бусад өвчнүүдийн эсрэг урт хугацааны ахиц дэвшлээ устгах ёсгүй. Улаанбурхан, халдварт саа, холерын эсрэг үр дүнтэй вакцинууд бидэнд бий. .

ДЭМБ энэ долоо хоногоос эхлэн коронавирусийн үеэр вакцинжуулалтын ажлыг хэрхэн аюулгүй хийх талаар улс орнуудад зөвлөгөө өгөх гэнэ.

Эх сурвалж: The Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.