Австралийн иргэд нилээд хатуухан зуныг давж гарсан билээ. Тус улсад өнгөрсөн зун буюу хэдхэн сарын өмнө цаг агаар хэт халж, асар их хэмжээний ойн түймэр газар авч урьд өмнө тохиож байгаагүй их гарз хохирол дагуулсан юм.
Өргөн хүрээг хамарсан ойн түймрийн дараа нөхөн сэргээх ажил хийгдсээр байгаа ч коронавирусийн тархалтаас үүдэж удаашралтай байна. Тэгвэл үндэсний эзэн хааны мөрдөн шалгах хорооноос “хар зун”-ы түймрийг мөрдөн шинжлэх ажил өнөөдрөөс эхэллээ. Цаг агаарын шинжээчид эхний ээлжинд дүн шинжилгээ хийх ажээ.
Урьдчилсан байдлаар шинжээчид энэ зуны түймэр Автсрали улсын түүхэнд тохиож байгаагүй их гарз хохирол учруулсан гэдгийг батлан мэдэгдээд байгаа юм. Хамгийн багадаа 34 хүн түймэрт амиа алдаж, 2,800 айлын байшин шатаж, 18,6 сая га талбай шатсан байна.
Шинэ Өмнөд Уэльсийн сурагчид хичээлдээ явж эхэллээ
Дашрамд мэдээлэхэд коронавирусийн улмаас хорио цээр тогтоогоод байсан Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл Сидней хотод хүүхдүүд хичээл, сургуульдаа явж эхэллээ. Улсын хамгийн их хүн амтай мужид сурагчид эргэн хичээлдээ орсон бол Викториа, Күйнслэнд мужуудад оюутан, сурагчид хөл хорионд хэвээр байна.
Эцэг эхчүүдийн зарим нь хүүхдүүдээ хичээлд нь явуулахаас эмээсэн хэвээр байгаа бол боловсролын салбарын ажилтнууд анги бүрт хүүхдүүдийг хооронд нь 1,5 метрийн зайтай байлгах боломжгүй гэдгийг мэдэгджээ. Гэхдээ шинэ дүрмээр усан оргилуурын ус хэрэглэж болохгүй, үдийн цагаа бусадтай сольж хуваалцахгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, найрал дуу, усан сэлэлт зэрэг багийн сургалт явуулахгүй байх юм.
Мөн нийтийн тээврийн хэрэгслээр аль болох хүүхдээ зөөхгүй байж, алхах эсвэл хувийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөхийг уриалжээ. Тус улсад коронавирусийн халдварын 7,109 батлагдсан тохиолдол бүргэгдэж, 6,506 өвчтөн эдгэрч, 102 иргэн нас барсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.