Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 5,5 сая давж, АНУ-д 1,6 сая гаруй халдварын тохиолдо бүртгэгдэж 99,300 буюу бараг 100,000 хүн нас бараад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 700 орчим хүн Ковид-19-аар нас баржээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхэнд коронавирусийн эндэгдэл 100,000-д хүрэх ба цаашлаад түүнээс ч олон хүн амиа алдаж болзошгүй гэдгийг анхааруулаад байсан юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь илрүүлэг оношлогоотой холбогдуулан сайн ажилласны үр дүн хэмээн магтсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн билээ.
Үүнээс гадна Бразил улсад халдвар эрчимтэй тархаж Америкийн дараа хоёрдугаарт бичигдэж байгаатай холбогдуулан тус улсаас нислэг хүлээж авахыг хориглолоо. Бразилд коронавирусийн халдварын 365,000 тохиолдол бүртгэгдлээ. Энэ хооронд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан мужууд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг шат дараалалтайгаар нээсээр байна.
Цагаан ордны зүгээс Бразил улсаас Америкийн бус иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон ч худалдаа наймааг чөлөөтэй нэвтрүүлнэ гэлээ. Бразилаас гадна Хятад, Иран, Европын улс орнуудаас зорчигч хүлээж авахгүй гэдгээ Нэгдсэн улс аль эрт мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.