Авлига авсан хэрэгт буруутгагдаж байгаа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд холбогдох анхны шүүх хурал өчигдөр болсон байна. Ингэснээр тэрээр авлигын хэргээр шүүхэд дуудагдсан анхны ерөнхий сайд болжээ. Харин уржигдар түүний өмгөөлөгч нар прокурорын газарт шүүхийн олон гэрчтэй уулзсан сэтгүүлчийн эсрэг гомдол гаргасан байна. Тэд үүнийг хэргийн үйл явц болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж болно гэж мэдэгджээ. Мөн ерөнхий прокурор Авичай Манделблит эрх баригчдын зүгээс хэвлэлийнхнийг энэ хэрэгт оролцуулсныг шүүмжилсэн гэж “Иерусалим пост” сонинд мэдээлсэн байна. Харин Израилийн Прокурорын газар ерөнхий сайд Бенжамин Нетаньяху шүүх ажиллагаанд оролцохгүй байх хүсэлт тавьсныг эсэргүүцжээ. Тиймээс шударга үнэн болон олон нийтэлд итгэл төрүүлэх мессежийг өгөхийн тулд шүүх хуралд заавах байх шаардлагатай болохыг онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.