СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-25

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирсны нэг нь 8 сартай хүүхэд байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн бөгөөд хоёр нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-7
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.05.23-ны өглөөний 06 цаг 00 минутын орчим Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Crown маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Х-ын амь  нас хохирсон,

2020.05.23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Чингэлтэй замд  Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин нь явган зорчигч  43 настай, эрэгтэй Г-г мөргөж, Hyundai Porter маркийн автомашин араас мөргөсөн. Явган зорчигч Г нь ГССҮТ-д хүргэгдээд нас барсан,

2020.05.24-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Говь-Алтай аймаг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрт Haojue маркийн улсын дугааргүй мотоцикл, Toyota Ist маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклийн жолооч 20 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

2020.05.24-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд .

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 11,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 9,9 хувиар, ослын улмаас нас барсан хүн 25,0 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 53,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Haramsaltai
4 жилийн өмнө
14.3.75.239

Uhelruugee yarahaa boli! Tsag hugatsaa uhrahgui ch 20-30min toloo uldsen tsag hugatsaagaa urehee boli!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.