СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-25

ОХУ-аас оюутнуудаа өнөөдөр татан авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 25-ны өдөр Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр, энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Наушки – Сүхбаатар” боомтоор ОХУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийг татан авахаар болсон. 

Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 50000 төгрөг буюу нийт 1050000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан төлсөн байх шаардлагыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тус тус тавьж байгаа болохыг анхаарна уу.

Тайлбар:
- Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
- Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа ирэх юм.

Монгол Улсад нэгдүгээр сарын 26-наас хойш 8000 гаруй иргэнийг гадаад улсаас татан авсан бөгөөд 15 удаагийн агаарын тээврийн татан авалтаар 3000 гаруй хүн, төмөр зам, бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.