Та Инстаграмд “Chef Kobe” буюу “Ахлах тогооч Коби” гэсэн нэрийг харж байсан уу?
Энэ бол ердөө нэг ойтой бяцхан ахлах тогооч Кобигийн 1,3 сая дагагчтай хаяг юм. Түүний био дээр Коби хоол хийх, идэх, гал тогоо судлах дуртай хэмээн бичжээ. Кобигийн ээж Эшли Виан хүүгийнхээ гал тогоонд дуртай байгааг эхэндээ гэр бүл, ойр дотны найз нөхдийнхөө дунд хөгжилдөн хуваалцдаг байжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард эцэг эх нь Кобигийн “Kobe Eats” Инстаграм хаягийг нээжээ. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд 200 дагагчтай байсан ч үүнээс хойш сарын хугацаанд 100 мянга, 200 мянга, 500 мянга болж одоо 1,3 сая хүн Кобигийн гал тогоонд хөгжилтэй байгааг харахаар дагадаг болжээ.
Коби гал тогоонд байх үнэхээр дуртай бөгөөд тэнд байхдаа үргэлж инээмсэглэж аз жаргалтбай байдаг тул эцэг эх нь бусадтай хуваалцахыг хүссэн байна. Үргэлж шинэ орц, жор туршихын зэрэгцээ зарим үнэт мөчүүд ч бичигдэн үлджээ. Коби нэгэн бичлэгийн үеэр анх удаа “ааваа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.