Коронавирусийн халдварын 1,6 сая тохиолдол илэрч дэлхийд тэргүүлж буй АНУ-д Нью-Йорк муж голомт болоод байгаа юм. Тус мужид гуравдугаар сараас хойш анх удаа коронавирусээр нас барсан иргэдийн тоо 100-аас доош бүртгэгдэж эндэгдэл буурч буйг харууллаа.
Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомогийн хэлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд мужийн хэмжээнд анх удаа зуугаас доош буюу 84 хүн нас баржээ. Халдварын оргил үед буюу дөрөвдүгээр сард хоногт доод тал нь 1,000 гаруй иргэн нас барж байсантай харьцуулахад одоогоор эндэгдэл буурсан байна.
Америкийн мужууд хатуу чанга хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар сулруулж байгаа бөгөөд Нью-Йорк хотод 10 хүртэл хүн цуглахыг зөвшөөрсөн юм. Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр тус мужид 28,000 эндэгдэл бүртгэгдсэн нь улсын хэмжээнд нийт нас барагсдын бараг 1/3 нь ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.