Коронавируст халдвар дэлхийн 216 орон нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 93,000 хүн Ковид-19-өөр шинээр өвчилсөн нь өмнөх өдрийнхөөс 23,000-аар нэмэгдсэн үзүүлэлт байна.
Манай улсад 141 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Ажиглалтаас таван хүн гарч гэрийн тусгаарлалтанд шилжиж, нэг хүн нэмэгдлээ. Токио Инн зочид буудалд ажиглалтанд байсан нэг хүн халуурч, уушги цээжийг дурандах, бусад нарийн шинжилгээг хийхээр өчигдөр орой ХӨСҮТ-д шилжүүллээ.
ДЭМБ Засгийн газрууд коронавирустэй холбоотой үйл ажиллагаа, тандалт судалгааг хийхийн зэрэгцээ архаг хууч өвчтэй хүмүүс, хүүхдүүдийн дархлаанд илүү их анхаарахыг уриалсан.
Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ-ууд халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байна. Бразил улсад өнгөрсөн 24 цагт 16,000 гаруй тохиолдол нэмэгдэж 347,000 гарч 21,000 хүн нас баржээ. Тус улстай хил залгаа Чили, Перу улсуудад халдварын тохиолдол нэмэгдэж байна.
Москва хотын нийт оршин суугчид 12 хувь буюу 1,5 сая орчим хүнд Ковид-19 халдварын эсрэг бие үүссэн байх магадлалтай гэж тавдугаар сарын 15-аас хойш хийсэн судалгаагаар харуулжээ.
БНСУ-д 25 шинэ тохиолдол, БНХАУ-д 3 шинэ тохиолдол бүртгэгдсэний 2 нь Шанхай, Гуандун, нэг нь Жилин аймагт бүртгэгдсэн байна.
АНУ-д коронавирустэй үсчин 84 хүний үсийг засч халдвар тараасан болон ирсэн зочид усанд сэлдэг арга хэмжээнд уригдсан зочдын дунд тархалт голомтлон тархсан тул иргэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, амны хаалтаа зүүх шаардлагатай гэдгийг дахин зөвлөлөө.
Архаг хууч өвчтэй хүмүүсээс гадна ахмад настай хүмүүс тусах өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдаж байна.
ХӨСҮТ: 2020 тавдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ын 2, Дархан-Уул аймгийн лабораторид 66 шинжилгээ хийхэд коронавирус илэрсэнгүй. 19 хүнд давтан шинжилгээ хийхэд мөн илэрсэнгүй. Тандалтын зорилгоор таван хүнд шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Өнөөдөр Москвагийн сургуулийн хоёр оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн хяналт руу шилжлээ. Халдвар авсан 141 хүний 32 нь эдгэрлээ.
Ковид-19-ийн тархалттай холбогдуулан хүүхдийн товлын дархлааны вакцин хийгдэлгүй хойшлогдож байгаа тул дэлхийн олон улсад улаан бурхан зэрэг бусад халдварт өвчнүүд тархах эрсдэл үүсч байна. Тиймээс Монгол улс дархлаажуулалтын 10 хоногийн хугацаанд товлосон вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөж дархлаажуулахаар болжээ. Тусгай үүргийн онгоцуудаар дамжуулан дутмаг байсан урьдчилан сэргийлэх тарилгуудыг бүрэн татан авчирж чаджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.