Японы мэргэжлийн бөх Хана Кимура 22 насандаа таалал төгссөн болохыг албан ёсоор зарлажээ. Одоогоор түүний нас барсан шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд хүндэтгэлтэй хандахыг шүтэн бишрэгчдэд нь уриалсан байна.
Хамгийн сүүлд Нетфликсийн Terrace House реалити шоунд оролцож байсан бөгөөд олон нийтийн цахим сүлжээнд ихээхэн дарамт цохилтод орсон байсан гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Инстаграм хуудсандаа мууртайгаа хамт авахуулсан зургаа нийтэлж “баяртай” хэмээн бичсэн байжээ.
Түүнчлэн Твиттертээ өөрийгөө гэмтээсэн зургаа оруулж “би дахин хүн байхыг хүсэхгүй байна. Хайрлуулахыг хүсч амьдарч байлаа. Бүгдэд нь баярлалаа, хайртай шүү. Баяртай” гэсэн байжээ.
Кимурагийн оролцож байсан реалити шоу коронавирусийн тархалтын улмаас түр завсарлаад байсан юм. Уг шоунд гурван эмэгтэй, гурван эрэгтэй хамт нэг гэрт түр хугацаанд амьдардаг ажээ.
Кимурагийн ээж Киоко Кимура ч мөн адил улс орон даяар танигдсан мэргэжлийн бөхийн тамирчин билээ. Олон улсын бөхийн спортын тамирчид болоод Японы ард түмэн түүний үхэлд эмгэнэл илэрхийлж байна. Зарим хүмүүс цахим сүлжээний хор хөнөөлийн талаар сэтгэгдэлээ хуваалцжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Harahad buh geheergui busgui bh um..yag yamar turuliin buh um gedgiig sain tailbarlaad ugsun bol...
мэргэжлийн бөх, wrestling.яагаав нөгөө жүжигчилсэн зодоон, холоос дээрээс үсрээд бие биенээ үсэртэл цохиод байдаг