Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд хамрагдсан байна.
Бэлэгний орцод орсон бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргээс харахад гарал үүсэл тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илрээгүй боловч хадгалах хугацаа нь ойртсон бүтээгдэхүүнийг багцад нэлээдгүй оруулсан байсныг илрүүлжээ. МХЕГ-аас хяналт шалгалт үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ супермаркетууд гүйлгээгээ бодохоос хүний эрүүл мэндийн талаар үнэнч туушдаа байна гэж байхгүй шүү.Хүүхдийн бэлгэнд эрүүл хоргүй хүнс бэлдэх ёстой баймаар хэзээ энэ байдлаа сайжруулах юм бэ.