СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Биологийн олон янз байдлын виртуаль үзүүлэн болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Жил бүрийн  тавдугаар сарын 22-нд "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдөр" тохиодог. Энэ жил "Байгаль бидний шийдэл" уриан дор тэмдэглэж байна. 

Их Британийн Засгийн Газар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг зогсоох, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн билээ.

Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдрийн" талаар:

" Бид техник, технологийн хувьд өндөр дэвшилт гаргасан ч бидний эрүүл мэнд, ус, хоол хүнс, эм, байр сууц, эрчим хүч зэрэг наад захын хэрэглээ нь эрүүл, амьд экосистемээс шууд хамааралтай. 

Дэлхий даяар нүүрлээд буй коронавирусийн тахлын үед бидний хамааралтай байдал болоод бид илүү уян хатан, дасан зохицох чадвартай болох хэрэгтэйг, улс орнууд байгаль дэлхийгээ улам илүү хамгаалах шаардлагатайг сануулж байна. Энэ жил биологийн олон янз байдлыг тэмдэглэхдээ итгэл найдвар, эв нэгдэлийг цохон тэмдэглэж байгаа бөгөөд байгаль дэлхийдээ ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээх нь  чухал юм" хэмээн онцолжээ. 

Тус виртуаль үзүүлэнгийн мэдээллийг бэлтгэхэд Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар,  Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг, Зэрлэг Амьтан Судлал, Хамгааллын Төв, Шувуу Судлалын Нийгэмлэг,  The Nature Conservancy’ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллажээ.

 

Эх сурвалж: Британийн Элчин Сайдын Яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.