СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЧД-ийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад зориулж 2 сая доллар олголоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн байгууламж, үйлчилгээний хүртээмж тааруугаас явган зорчигчдын аюулгүй байдалд ихээхэн хүндрэл учирдаг байна. Улмаар тус байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр оршин суудаг, замын нугачаа их, хөдөлгөөний аюулгүй байдлын хүндрэл ихтэй ажээ.

Тухайлбал, автобусны зогсоолуудад суудал, дээвэр байдаггүй, явган хүний зам дутмаг, автобусны буудал дээр хувийн автомашин, такси олноор зогсох үзэгдэл түгээмэл байдаг.  Түүнчлэн явган хүний зам, замын гэрэлтүүлэг хангалтгүйгээс явган зам тээврийн осол ч ихээр гардаг байна.

Тиймээс

Энэхүү төсөл нь нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдал, чанар хүртээмжийг сайжруулж, авто замын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсийн хоёр хорооны нийт 12,104 эмэгтэй, 11,540 эрэгтэй оршин суугч төслийн үр шимийг хүртэх бөгөөд тэдгээрийн 7,336 нь хүүхэд, 454 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм.

Энэхүү төслийг Ядуурлыг бууруулах Японы сан санхүүжүүлж байгаа бөгөөд тус сангаас Монгол Улсад сүүлийн 20 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.