СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-05-22

Үхрийн ястай мах нэг кг нь 11825 төгрөгийн үнэтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулж байна.

2020 оны тавдугаар сарын III долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10146 төгрөг,
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11825 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 89 төгрөгөөр (0.7%), үхрийн цул махны үнэ 8 төгрөгөөр (0.1%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна. 

. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнийн хувьд 2020 оны тавдугаар сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1600 төгрөг,
  • 1-р зэргийнх 1100-1400 төгрөг,
  • 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна. 

. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

  • Монгол лууван 1.0 хувиар өсч 1831 төгрөгөөр,
  • монгол хүрэн манжин 5.8 хувиар өсч 2386 төгрөгөөр,
  • Хятад сонгино 0.7 хувиар буурч 1585 төгрөгөөр, харин  бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.